2011-03-09
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг нь бусад үндэстэн угсаатнаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Эцэг эхчүүдийн ихэнх нь бид хүүхдээ зөв хүмүүжүүлж байна уу? гэсэн асуултыг өөрсөддөө байнга тавьдаг. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэр дундаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний бие махбодын хөгжил, сэтгэл зүйн онцлог нэг наснаас нөгөөд шилжихэд ямар ямар өөрчлөлт гардагийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж эцэг эх хүүхдийн хооронд үл ойлголцол, харилцааны зөрчлүүд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Харин хүүхдүүд э...